Tunnel бол олон нийтэд электроник хөгжмийн урсгалыг түгээх арга хэмжээ юм. Манай эвент нь хөгжмийн соёлд шинэ уур амьсгал авчрах, залуу уран бүтээлчид болон электроник хөгжимд дурлагч залуусд хөгжих боломжийг олгоход чиглэдэг.
Tunnel-ийн анхны арга хэмжээ болох Vol 1-ээс эхлэн, Vol 2, Vol 3 хүртэл амжилттай зохион байгуулагдсан бөгөөд шинэ залуу DJ нар болон электроник хөгжмийн урсгалын олон төрөл зүйлийг танилцуулах талбарыг бүрдүүлсээр ирсэн.
Tunnel нь электроник хөгжимд дуртай залуучуудыг хөгжүүлэх, DJ нарыг шинээр нээн гаргах, хөгжмийн нэгэн хэвшмэл ойлголтыг халж, олон төрлийн урсгалыг таниулах замаар сонсогчдын боловсролыг дээшлүүлэх зорилготой.
VOL.04
Vol 4 арга хэмжээ нь шинээр үүд хаалгаа нээж буй Blok club-д зохион байгуулагдах бөгөөд 2024 оны 11.01-ны өдөр электроник хөгжмийн эвентдээ та бүгдийг урьж байна.